Ямар ч хамаагүй зураг оруулмаар санагдаад энийг оруулчихъя.
За ингээд хүүрнэлээ эхэлье:
За юунаас эхлэх вэ байз... Жижиг сэдвээс л хөндье дөө.
Би бол нээх их кино үзээд байдаг хүн биш ч тодорхой хэмжээгээр киног бас сонирхоноо. Гэхдээ ер нь хүмүүсийн үзсэн байх ёстой кинонуудаас зөндөө ихийг одоо хүртэл үзээгүй л явна. Энэнээс болж заримдаа найз нөхөдтэйгээ киноны талаар ярихаар нэг л эвлэж өгөхгүй байлаа. Үүнийгээ засахын тулд үзэх ёстой кинонуудыг эхнээс нь үзэж эхлэв. "Загалмайлсан эцэг" их гүн утгатай юм шиг байгаан, даанч надад нээх их таалагдсангүй. Яахав дээ л гэмээр, сайн ойлгохын тулд дахиж үзэх хэрэгтэй байх, гэхдээ би дахиж үзэхгүй. "Бөгжний эзэн" үнэхээр агуу кино л гэх юм. Хичнээн ч жил үзэх гэж хойшлуулдаг байваа. Бодож бдосоны эцэст үзэхээр шийдэж нэгдүгээр ангийг нь эхлүүлдэг баатар боллоо, ээ бурхан минь, 4 цагийн кино гэж юу байсан юм бэ, ядаж байхад бүрэн ойлгох ёстой гээд extended edition нь байдаг. Бүр өөрийгөө барин байж эхний 2 цаг үзээд л тэчвээр барагдаад шууд больчихлоо, Бас нэг үзэх ёстой кино будаа. Харри Поттерыг бас л үзээгүй байлаа. Хамгийн сүүлийн анги нь нээлтээ хийсний дараа 8 хоногийн турш 8 ангийг нэг нэгээр нь үзэж сэтгэлээ бага зэрэг амраалаа. Харин ч нэг таалагдасан шүү, нэг хэсэг л мангар юм шиг Харри Поттероор өвчилж хэлдэг үг нтрийг нь сурж билээ. За тэгээд одоо болтол Матрикс, Бөгжний эзэн, Хатуу самар, Биелэгдэшгүй даалгавар, Трансформерс гэх мэтийн "агуу" кинонуудыг үзээгүй л явна. Аз нь таарвал нэг өдөр үзэх бизээ.
Нэг ангит кино үзэж байхаар олон ангит кино үзэх нь заримдаа амар юм шиг санагдах юм. Жилийн өмнө олон ангит киног бүр яг нэг нэгээр нь утгыг нь ойлгож үздэггүй байлаа. Хааяа нэг зурагтаар гарвал үзэж орхино, үзэхгүй бол үзэхгүй. Харин жилийн өмнө Найзууд киног тэр чигээр нь үзэхээр шийдээд нэг эхлүүлсэн биш шөнөдөө унтахгүй, дандаа л Найзуудыг үздэг болоод сарын дотор 10 жилийн амьдралыг үзээд дуусгав. Найзууд сарын хугацаанд надтай найзууд шиг минь л байв. Үнэхээр таалагдсан, үзэж байгаагүй бол үзээрэй гэж зөвлөе. Дараа нь Лост буюу Төөрөгсөд киног үзлээ. Нэг анги нь 40 минут ч гэж хэлэх үү, ямар их цагийг тэр киног үзэхэд зарцуулсан болоо. Иймэрхүү киног нэг үзээд эхэлчихээр салдаггүй нь хэцүү еэ. Үүнтэй мөн адил Шорогийн сүйрэл байна. Бас л нэг юм үзэж дуусгаад хүнд стилийн олон ангит киноноос хөнгөн жанрын инээдмийн кино үзэж байна даа. Энэ бол "Ээжтэй чинь уулзсан түүх минь" гэх кино. Найзуудын фэн бол тус кино таалагдаж л таараа.
Заза их юм бичмээр л байна. Хуян өвдөөд эхэллээ. Дараа өөр сэдэв хөндөж юм бичье дээ. Амьдралынхаа 20 минутыг блогтоо зориуллаа. Хэрвээ та үүнийг уншиж байвал зүгээр нэг коммент үлдээчих, болох уу?