Юм болгон бүтэхдээ ямар нэг түүхтэй байдаг. Монгол Шрекийн хувьд гэвэл:
Энд тэндхийн элдэв хачин видео үзэж байгаад иймэрхүү видеог олж үзчээд Монголынхоо оддоор хошигнол хийвэл их гое болох нь гэж бодож байлаа. Дараа нь 2009 оны 1 сарын сүүлээр энэхүү видеог хийж буюу янзалж эхэлсэн бөгөөд хэдэн хоног оролдсоны эцэст 2 сарын 1-нд бэлэн болгоод хүмүүст таалагдах байлгүй, өөрийн хийсэн видеогоо бусдаар үнэлүүлье гэж бодон Youtube сайт дээр хууллаа. Тэр даруйдаа Монголдоо томд тооцогдох СААК мэтийн 3 сайт руу илгээн хэдхэн минутын дараа болох төрсөн өдрөө хүлээн орондоо орон тэр өдөр өнгөрсөн юм. 2 сарын 2. Хичээлдээ явах гээд өглөө үүрээр сэрэхэд нэг л өөр байлаа, цонхоороо хартал гадаа цав цагаан, сүүлийн 17 жил ороогүй цас орсон нь энэ юм гэнэ. Хичээл орохгүй гэдгийг мэдэн компьютероо асаагаад видеоныхоо тухай мартан юун түрүүнд мэйлээ шалгатал You have 50 new mails гэх юм. Өдөрт дээд тал нь 5 мэйл ирдэг байтал тухайн үедээ их л гайхан шалгатал арваад төрсөн өдрийн мэндчилгээ гучаад Youtube дээрх комментууд байлаа.
Нэг хэсэгтээ л Монголын сайтууд дээр тавигдан бүр зурагтаар хүртэл гарч байгаа нь сонсогдох нь тэр. Бүр ТВ чаатаар захиалж сонсож болдог гэнээ. Ер нь ихэнхдээ хүмүүс сайнаар хүлээж авч урмыг үр их бичдэг байлаа. Зарим нэгнээс нь дурдвал:
Youtube дээр ердөө эхний сардаа 50,000 хүн үзэж эхний өдрөө Youtube дээр хамгийн их үзсэн видеонуудын 17т орсон миний хувьд л их том амжилт болсон юм. Одоогийн байдлаар тус видеог 120,000 хүн үзсэн байгаа ч яг энэ видеоны хуулбарын бүх үзсэн тоог тоолвол 160,000 гараад явах нь. Монгол уран бүтээлчийн видеонууд дунд Youtube дээр 100,000-аас дээш үзсэн нь тийм ч их харагддаггүй.
За Монгол Шрекийн хувьд гэвэл нэг иймэрхүү.
Хэрэв блог хөтлөх ч юм уу, нийтлэл бичих бол хэр хэмжээнд бичих нь вэ гэдгээ харахын тулд энэхүү постыг нэмлээ. Блогтоо шинэ юм бичих эс бичихийг тухайн өдрийн тэнгэр мэдэх биз ээ...



0 comments:
Post a Comment